
цаг уурын хүрээлэн 2011-2012 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг
тооцоолон гаргажээ. Манай орны нийт нутгийн 80 хувьд мал өвөлжилт,
хаваржилт хэвийн байх боломжтой, гаднаас мал оторлуулах нөөцтэй аж.
Харин Баян-Өлгий, Дундговийн ихэнх, Өмнөговь, Дорноговь, Увс,
Өвөрхангайн зарим сумын малчдын хувьд ирэх өвөл, хавар хүндхэн болох
төлөвтэй. Учир нь Баян-Өлгийн Булган, Дэлүүн, Улаанхус, Сагсай, Ховдын
Манхан, Увсын Тариалан, Түргэн, Өлгий, Цагаанхайрхан, Говь-Алтайн
Тонхил, Баянхонгорын Өлзийт, Өвөрхангайн Сант, Өмнөговийн Сэврэй, Ноён,
Гурвантэс, Баяндалай, Ханхонгор, Ханбогд, Дундговийн Эрдэнэдалай,
Баянжаргалан, Гурвансайхан, Дорноговийн Хатанбулаг, Сайхандулаан
Орхонтуул сумын бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Тиймээс эдгээр
сумын малчид хадлан тэжээлээ сайтар базаан, отор нүүдэл хийх зайлшгүй
шаардлагатай аж. Энэ жил манай орны ихэнх нутгаар сайхан зун болсон ч
говийн зарим газарт таана, хөмүүл мэтийн сонгинолог ургамлууд голлож
ургасан, өвөл хаврын үндсэн бэлчээр болох хагд, борог өвс бага гарчээ.
Ирж буй өвөл, хавар Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу
цас орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим буюу хүйтэн
байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан байна.
А.Зул