Чанарын тэмдэг олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Чанарын тэмдэг олгожээ

Булган аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс нарийн боовны “Дэлгэрэх” цехийн цагаан еэвэн, мөн жимс ногооны үйлдвэрлэл эрхэлдэг “Булган–Ундарга”  компанийн чацарганы сиропонд чанарын тэмдэг олгожээ. “Булган–Ундарга” компани нь өөрсдийн тариалангийн талбайд төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнэ тариалж арав шахам ундаа, чанамал үйлдвэрлэдэг байна. Харин “Дэлгэрэх” цехийнхэн наймаас есөн төрлийн нарийн боов үйлдвэрлэж аймгийн төвийн айл өрх, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тогтмол нийлүүлж байгаа аж. Тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд олон нийтийн талархал хүлээн байнгын хэрэглэгчтэй болж, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа ба чанараараа байнга иргэдийн таашаалд нийцэж байгаа тул ийнхүү чанарын тэмдэг олгожээ. Энэ тэмдгийг авснаар уг бүтээгдэхүүнийхээ хаяг шошигт чанарын тэмдэг тавьж орон нутаг болон улсын хэмжээнд худалдан борлуулах эрх эдлэх юм. Тус аймгийн Стандарчилал хэмжил зүйн хэлтсийнхэн үйлдвэрлэл эрхлэгчдийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар стандартын шаардлагад хяналт тавин шалгаж зөвлөн туслахын зэрэгцээ ийнхүү чанарын болон үндэсний тохирлын тэмдэг олгодог байна. Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлэх эрх эдэлдэг байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж