Замын цагдаагийн газраас мэдээлснээр нийслэлийн авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 68 автомашин улсын дугаар аван авто замын хөдөлгөөнд нэмэгддэг байна. Үүнээс 58 нь суудлын автомашин байдаг аж. Шинээр нэмэгдсэн автомашинуудын дунд үйлдвэрлэсэн цагаасаа хойш яваагүй машин ховор байдаг бөгөөд 58 машинаас ердөө 10 нь үйлдвэрлэгдснээс хойш 3 жил хүртэл хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл аж. Харин үлдсэн нь түүнээс дээш хугацаагаар ашиглагдсан байдаг гэнэ.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ