
хугацаанд амсхийсэн улс төрийн амьдрал хичээлийн шинэ жил эхлэхтэй
зэрэгцэн “амь” орлоо. Улс төрийн ууган хүчин гэгддэг МАН-ынхан “Ард
түмнээ сонсъё” аяныг Дорнод аймагт зохион байгуулж эхэлсэн байна. Аяны
хүрээнд иргэдийн санаа бодлыг сонсч, аймаг орон нутгийн онцлогт тохирсон
бодлого боловсруулахад анхаарч буй юм. “Ард түмнээ сонсъё” аяны арга
хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гадна тус намын бага хурлын
гишүүд оролцож байна. Дорнод аймагт хүрсэн дээрх аян цаашид Завхан,
Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад хүрч, иргэдийг сонсох ажээ.
Г.Дарь