
Хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан гадуур ажил хийж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр оргосон байна. Ялтан Б нь өнгөрөгч гуравдугаар сард Баянгол дүүргийн шүүхээс залилангийн хэргээс гурван жил гурван сарын хорих ялаар шийтгүүлжээ. Тэрбээр жирийн дэглэмд ял эдэлж, өнгөрөгч долдугаар сараас нэгэн компанид гэрээгээр барилгын ажил хийж байгаад оргосон байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулах гэсэн боловч холбогдох албаны хүн нь ээлжийн амралттай гэх хариулт өглөө. Ялтан нь оргох үедээ цагаан эрээн юүдэнтэй цамцтай, дөрвөлжин шоо хэлбэртэй бор цагаан эрээн өнгийн шорттой, саарал өнгийн пүүзэн гуталтай, цамцан дотуур саарал өнгийн фудболктой байсан аж.
Түүний содон тэмдэг нь гэвэл 173 см өндөр, жин 80 кг, дугуй бор царайтай, давхраагүй том нүдтэй, гурвалжин хөмсөгтэй, өргөн духтай, муруй хамартай аж.