Оюутолгойн ТУЗ хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ хуралдана

                     
Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал ирэх долоо хоногт болно. Хурлаар Оюутолгой ордод үйлдвэрлэл эхлэх бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай онцлон хэлэлцэх аж.

Оюутолгой ордын эрчим хүчний эх үүсвэрийг эхний ээлжинд Хятадын нутгаас хангана гэсэн төлөвлөлттэй байсан боловч өмнөд хөрш энэ чиглэлээр найр тавиагүй бололтой. Тиймээс Тавантолгой ордын эрчим хүчний хангамжийг шийдэхдээ Оюутолгой уурхайн цахилгааны эх үүсвэрийг хамтатган авч үзэж болох юм хэмээн Засгийн газрын судалгааны хэсэг Оюутолгой ХХК-тай хамтран бараг есөн сар ажиллажээ.

Хамгийн сүүлийн хувилбараар Оюутолгой ба Тавантолгой орд тус бүр өөрийн эрчмийн хангамжтай байж, бие биеэсээ хамааралгүй ажиллах нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тиймээс говийн бүсийн стратегийн хоёр том орд дээр тус бүр 300 МВт-ын эрчмийн эх үүсвэр байгуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж