Цооног дэлбэрснээс олон хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Цооног дэлбэрснээс олон хүн үрэгдэв

Мексикийн булан дахь далайн усны гүнээс нефть олборлодог цооногт уржигдар болсон дэлбэрэлтээс болж 11 хүн алга болж 17 хүн шархдаж гэмтсэн байна. Гүний олборлолтоороо дэлхийд хамгийн том нь хэмээн тооцогддог ТрансОушн компани энэ цооногийг 2010 оны 1-р сараас эхлэн өрөмдөж эхэлсэн гэнэ. Дэлбэрэлтээс үүссэн гал түймэр одоо ч үргэлжилж байгаа бөгөөд галын дөл нь  олон зуун метрийн өндөрт цоролзон гарч байжээ. Ажилчдыг нисдэг тэргээр ослын газраас хурдан холдуулсан боловч одоо 3 ажилчны биеийн байдал хүндэвтар байгаа аж. Одоо ч түймэр үргэлжилсээр байгаа бөгөөд гал утраах албаныхан зогсолтгүй ажилласаар байгаа гэнэ. Энэхүү Мексикийн буланд зөвхөн өнгөрсөн оны эхний таван сард л гэхэд 39 түймэр гарч байсан аж. Энэ буланд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийтдээ 90 цооиог байгаа бөгөөд өдөртөө энэ булангаас 1.7 сая баррель нефть, 6.6 тэрбум шоо метр байгалийн хий олборлож байгаа ажээ.

M.Наст  
Эх сурвалж BBC агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж