Босогчид Каддафийн Гадаад хэргийн сайдыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Босогчид Каддафийн Гадаад хэргийн сайдыг баривчлав

Муаммар Каддафийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд Абдулати аль-Обейдийг Триполиос баруун зүгт байдаг фермээс нь босогчдын отряд баривчилсан байна.

Өмнөх сайд Муса Куса нь Ливиэс Их Британи руу оргон зугтсаны дараа Абдулати аль-Обейди Жамахирийн Гадаад яамыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас толгойлжээ.

Энэ үеэр Каддафийн хүү Сейф-аль-Ислам радио илгээлтээр эсэргүүцэл хийж байна, ялалт ойртлоо гэж мэдэгдсэн байв. Сейф-аль-Ислам босогчид Сирт хот руу довтолбол тэдний эцэгт нь үнэнч 20 мянган зэвсэглэсэн хүмүүс хүлээж байна гэж сануулсан байв. Одоо босогчдын хяналтад Сирт хотоос бусад нь байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж