
Хичээлийн шинэ жил эхэлдэг энэ цаг хугацаатай холбож, шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг шинээр нээх зорилгоор “Есөн сарын нэгэн -2011” тэмцээнийг зохиохоор болжээ. Энэ удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-4-ний өдөр Спортын төв ордонд болно. Тэмцээнд 7-18 хүртэлх насны хүүхдүүд таван насны ангиллаар оролцож, швейцарь системээр тоглон аваргаа тодруулах аж. Уг тэмцээнийг “Урамтай шатар” холбоо жил бүр зохион байгуулахаар болоод байна.
Г.Дарь