Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Уурхайчин робот

Олон улсын уул уурхайн технологийн үзэсгэлэнгийн үеэр "Sandia" компани “Gemini scout” нэртэй уурхайчин робот танилцуулсан нь шуугиан тарьж байна.

Уг робот өрөмдлөг хийж, уурхайн гүн дэх температур, нөөцийн хэмжээг тухай бүрт нь мэдээлэх гэнэ.

"Уурхайн гүнд хүн ажиллахад бэрх учраас технологийн хөгжлийн дагуу уурхайчин роботуудад халаагаа өгөх хэрэгтэй” хэмээн “Sandia”-гийнхан уриалав.

50 см-ийн өндөр уг робот хоёр хэсэгтэй бөгөөд камер болон элс утааны хамгаалалттай аж. Түүнчлэн уг робот уурхайн гүнд осол гарсан үед аврах тусламж үзүүлж, зөөврийн машин, луужин, эмийн сангийн үүрэг давхар гүйцэтгэх юм байна.
“Gemini scout” шаардлагатай тохиолдолд таван метр хүртэл өрөмдөх чадалтай бөгөөд уг роботыг ирэх сараас Австралийн уурхайнуудад туршихаар төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж