Би ч гэсэн жаргамаар байна

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Би ч гэсэн жаргамаар байна

Та жаргамаар байна уу. Тэгвэл та энэ үдэш Улсын драмын эрдмийн театрыг зориорй. Тус театрын хамт олон 80 жилийн ойгоо угтан оюутан сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан орчин үеийн шилдэг жүжгүүдийг толилуулахаар болсон билээ. Улмаар өнөөдөр 20.00 цагт тус театрын тайзнаа Оросын нэрт зохиолч В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг толилуулах гэж байна. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатарын найруулсан тус  жүжигт гавьяат жүжигчин У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Т.Хулан, Б.Тамир нар тогложээ.

Намар цаг, эрдмийн танхим, инээд хөөр, оюутан нас, үерхэл нөхөрлөл, гэгээхэн хайрын тухай мэдрэхийг хүсвэл ирэх есдүгээр сарын 2-24-ны хооронд Улсын драмын эрдмийн театрыг зориорой. Энэ хугацаанд таван өөр жүжиг тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарыг УДЭТ-ын кассаар худалдаалж байна.
 
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох орчин үеийн шилдэг жүжгүүдийн хуваарийг толилуулъя.

Есдүгээр сарын 2-4-нд Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын  жүжиг 

Есдүгээр сарын 7-9-нд Ц.Балдорж “Хайрын виз”  залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драм

Есдүгээр сарын  14-15-нд К.Людвиг “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжиг

Есдүгээр сарын 16-18-нд Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг

Есдүгээр сарын 21-24-нд С.Жаргалсайхан ”Нууц амраг чинь болъё” орчин үеийн  драмын жүжиг тус тус 20.00 цагт тоглох гэж байна.

Урлагийн алтан сүм Улсын драмын эрдмийн театрыг зорьж, орчин үеийн шилдэг жүжгүүдийг үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж