Өнөөдөр нэгэн сонирхолтой үхэлтэй
цагдаагынхан тулгарчээ хэмээн оройн мэдээ эхлэхэд залуучууд зурагтынхаа
дууг чангалан юу болсон юм бол хэмээн хачирхан анхаарлаа хандуулцгаав.
Нэгэн цэвэрхэн хүүхдэрхүү царайтай тэгээд нууцхан мишээсэн атлаа
нүдэндээ юу ч үл агуулсан залуугын зураг дэлгэц дүүрэд доор нь
1978-1999 он гэжээ. Орой 6н цагт цагдаагын газар руу нэгэн үл таних хүн
залгаад "энд нэг хүн нийгэмийг цэвэрлэхийн тулд анхны алхамыг хийж
байна! та нар ирэхгүй бол хэн ч мэдэхгүй хэн ч анзаарахгүйгээр цогцос
нь ялзарч дуусах байх шүү!!!" гээд утасаа тасалсанг нь жижүүр хийж
байсан цагдаа утасных нь дугаараар нь хөөн эргүүлийхэнд мэдэгдсэнээр
шалгатал энэ залуу гэртээ амиа хорлосон байжээ.
үлдээсэн байсан бөгөөд энэхүү зурвас нь манай шар мэдээ буланы
сурвалжигчийн гарт орсоноор ийнхүү та бүхэнд цацагдаж байна. За ингээд
түр завсарлагааны дараа энэхүү зурвасыг хамтдаа сонирхоцгооё гэсэнээр
мэдээ түр завсарлаж реклам гараж эхлэв. Залуус нэг нэгэнрүүгээ асуусан
харц чулуудацгаан сувагаа солих эсэхээ шийдэж ядан хэсэг байсанч эцэст
нь хэн ч үнэндээ зурагтанд анхаарал хандуулаагүй байсан тул тэр
залуугын зурасыг сонирхохоор шийдэцгээсэн боловч хэн нь ч үнэндээ чинь
сэтгэлээсээ юу болсонг нь сонирхох,мэдэхийг хүсэхгүйгээр зүгээр л
ийнхүү нозоорсон байдалд буй ажээ.
Реклам дууслаа… За ингээд
зурвасаа сонирхцгооё гэсээр нэгэн урт сунжралдуулан таталган бичлэгтэй
нэг хуудас цаасны зураг гарсанаа эрэгтэй хүний баргил хоолой
гунигтайгаар уншиж эхлэв.
Үргэлжлэл