Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

   2011 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 7 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2011 оны 09-р сарын 3-наас 09-р сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд нутгийн зүүн хагаст, 5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар бороо орно. Салхи 5-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж