“Барилга экспо-2011” эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

“Барилга экспо-2011” эхэлнэ

“Барилга Экспо -2011” үзэсгэлэн яармагийн нээлт маргааш 10.00 цагаас “Мишээл экспо” төвд болох гэж байна. Энэ үзэсгэлэн яармагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд оролцох бөгөөд олон улсын хэмжээнд зохион байгуулахаараа бусад үзэсгэлэн яармагаас онцлог аж.

Гадны орноос Тайвань, Хонгконг, Швейцарь гээд дэлхийд барилгын салбараараа тэргүүлдэг улсын 10-аад барилгын компаниас оролцох ба Монголын барилгын тэргүүлэгч компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, шинэ орон сууц гээд нийт 120 гаруй байгууллага оролцож, өөрсдийн онцлогоо олон нийтэд танилцуулна.

Үзэсгэлэн, яармаг есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Сонирхогчдод шинэ орон сууцаа сонгох, газар дээр нь банкны зээлд хамрагдан, орон сууцаа худалдан авах боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж