
Дуучин Шерийн ганц охин Честити Боно хүйсээ солиулж эр хүн болсон. Чез нэртэй хүдэр эрийн дүрд хувирсан тэрбээр "Ододтой бүжиглэе" шоунд оролцохоор бэлтгэж байна. Үүний тулд бие хаагаа бэлтгэхээр дасгал хийж хэдэн цагаар хөлсөө урсгадаг болжээ. Чез Боно өөрийгөө чамгүй сайн бүжигчин болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд одоогоор чухам хэнтэй хослох нь тодорхойгүй гэнэ. Гагцхүү тэрбээр одоо л нэг эр хүн шиг бүсгүй хүнтэй бүжиглэх нь хэмээн баярлаж байгаа аж. "Ододтой бүжиглэе" шинэ улирлын шоунд Чезээс гадна Элизабета Каналис, Дэвид Аркетт, Рики Лейк нарын олны танил одод оролцох тухай "Daily Mail" сонинд бичжээ.