Бүртгэлийн байгууллагын бүсчилсэн сургалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн байгууллагын бүсчилсэн сургалт эхэлнэ

Нийслэл, орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын бүсчилсэн сургалт энэ есдүгээр сарын 8-наас эхлэх гэж байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү сургалт нь иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн чиглэл удирдамж өгөн бүртгэлтэй холбогдсон асуудлаар албан хаагчдын ажлын арга барилыг боловсронгуй болгож, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэдэг юм. Уг сургалт энэ сарын 8-10-нд Улаанбаатар хот болон Сүхбаатар аймагт болох бол 15-17-нд Увс аймагт, 22-24-нд Хөвсгөл аймагт тус тус зохион байгуулагдахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж