Британид ажилгүйдэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Британид ажилгүйдэл өсчээ

Их Британийн иргэдийн дунд ажилгүйдэл өсч 1996 оноос хойшхи хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Өнөөдрийн байдлаар албан ёсны дүнгээр ажилгүй гэгдэж байгаа иргэдийн тоо 2.5 саяд хүрч байгаа нь нийт хөдөлмөрийн чадвартай хүн амын 8 хувь болж байгаа юм. Ялангуяа сургууль дөнгөж төгсөн залуус ажилгүйчүүдийн эгнээг ихээр тэлэх болсон гэнэ. Иймээс Британийн залуус сургуульд үргэлжлүүлэн суралцах нь ихэсчээ.
Энэ бүгдийг одоогийн удирдлагууд нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж байгаа ч шүүмжлэгчид арай өөр байр сууринаас хандаж байдаг ажээ. Тэд Их Британийн засгийн газраас зах зээлийн зохицуулалт руу хэтэрхий их оролцохоо больж хөрөнгө оруулалтаа багасгахыг шаардаж байгаа юм. Мөн нөгөө талаасаа ажилгүйчүүдэд олгодог тэтгэмж их байгаа нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх сонирхлыг нь бууруулж байна хэмээн сөрөг хүчнийхэн болох консерваторчууд зэмлэж байгаа юм байна. Албан ёсны ажилгүйчүүдийн эгнээн дээр ажил хийдэггүй атлаа ажилтай болохыг хүсдэггүй 8 сая иргэдийн тоог нэмбэл мэдээж анхаарал татахаар дүн мэдээ болох юм. Энэ нь нийт британчуудын 21 хувийг эзлэхээр болж байгаа билээ.Тэгсэн атлаа ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэгч иргэдийн тоо улам багасч одоогоор сая таван зуун мянгад л хүрч байдаг ажээ.

М.Наст
Эх сурвалж BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж