Хятадын компаниуд өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Хятадын компаниуд өнгөлж байна

Монгол Улс газрын тосны нөөцтэй ч түүнийгээ дотооддоо ашиглаж чадахгүй өдий хүрсэн. Харин энэ жилээс дотоодын хэрэглээг хангах үйлдвэрүүдийн шав тавьж, хайгуулын ажлыг эрчимжүүлж, газрын тосны салбарыг хөгжүүлэх ажил өрнөөд байна.

Манай улсын нутаг дэвсгэрт 1990-1992 онд газрын тосны 22, 2001 онд газрын тосны хоёр, 2005 онд нүүрсний давхаргын метан хийн нэг, 2007 онд газрын тосны гурав, нийт хайгуулын 28 талбай ялгажээ. Төхөм Х талбайг (хойд) ба (урд) гэж хоёр хувааж, Цагаан-элс XIII ба Зүүнбаян XIV талбайн зарим хэсэгт “1997БХГ” байгуулсан тул хайгуулын талбай 30 болжээ. Эдгээрээс 2011 оны тавдугаар сарын 10-ны байдлаар газрын тосны хайгуулын 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу 14 гэрээлэгч компани газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулж байна. Шинээр зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шатанд,газрын тосны хайгуулын таван талбай нээлттэй байгаад Газрын тосны газар тендер зарлажээ. Одоогийн байдлаар хэрэгжиж буй гэрээнүүдийн хөрөнгө оруулагчдыг улс орноор нь ялгаж үзвэл   Гэрээлэгчдийн 33 хувь нь Монгол Улсын, 39 хувь БНХАУ-ын, үлдсэн 28 хувь нь бусад орны харъяалалтай ажээ. Энэ дашрамд гадаад, дотоодын компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай дараах мэдээллийг хүргэж байна.











 БХГ-ийн нэр

Гэрээ байгуулсан
компани

Гэрээ батлагдсан
огноо

Тайлбар

Тосон уул-ХIХ талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах
тухай Гэрээ

АНУ-ын Медалион Ойл Монголиа компани

1993.12.21

БХГ-ний эрх, үүргийг БНХАУ-ын Петрочайна Дачин Ойл Фийлд
компани шилж
үүлж авсан. (2005 он)

Тамсаг-ХХI талбайд байгуулсан БХГ

Автралийн Koмманд Петролеум, Цагаан шонхор, АНУ-ын СОКО
консерциум

1996.8.07

БХГ-ний эрх, үүргийг БНХАУ-ын Петрочайна Дачин Ойл Фийлд
компани шилж
үүлж авсан. (2005 он)

1993.5.10-ны Хамтарсан хайгуулын Хэлэлцээрийг хүчингүй болгон
13,14 д
үгээр талбайд байгуулсан БХГ

 

АНУ-ын Нескор Энержи компани

1997.02.19

1997.02.19-ний

БХГ-97 байгуулагдснаар Хэлэлцээр дуусгавар болсон БХГ-ний
эрхийг Рок Ойл дараа нь Доншен компанид 2002.02.15-нд шилжүүлсэн,

Матад-ХХ талбайд

байгуулсан БХГ

“Петро Матад” ХХК

2006.07.19

Гэрээ хэрэгжиж байна.

Тариач – XV талбайд байгуулсан БХГ

Чайна Голден Сий Петролиум Эксплорейшн Корпорэйшн

2007.03.07

 

Гэрээ хэрэгжиж байна.

Нялга-XVI талбайд байгуулсан БХГ

 

“Шейман Ресурсес Лимитед” компани

2007.06.20

Гэрээ хэрэгжиж байна.

Цагаан-Элс XIII ба Зүүнбаян XIV талбайнуудад байгуулсан БХГ

Швейцарь улсын “DWM Petroleum AG” компани

 

2009.05.20

Гэрээ хэрэгжиж байна.

Галба-ХI талбайд байгуулсан БХГ

 

БНХАУ-ын “Зон Хэн Юу Тиан Лимитед” компани

2009.05.20

Гэрээ хэрэгжиж байна.

Сулинхээр-ХXIII талбайд байгуулсан БХГ

 

Шунхлай энержи ХХК

 

2009.07.22

Гэрээ хэрэгжиж байна.

Төхөм-Х (хойд) талбайд байгуулсан БХГ

 

“Сансарын геологи хайгуул” ХХК

2009.07.29

БХГ-ний эрх, үүргийг БНХАУ-ын “Эн Пи Ай” ХХК шилжүүлж авсан.
(2009 он)

Цайдам-XXVI талбайд байгуулсан БХГ

 

“Сансарын геологи хайгуул” ХХК

2009.07.29

БХГ-ний эрх, үүргийг БНХАУ-ын “Эн Пи Ай” ХХК шилжүүлж авсан.
(2009 он)

Хөх нуур – XVIII талбайд байгуулсан БХГ

 

БНХАУ-ын “Эн Пи Ай” ХХК

2009.07.29

Гэрээ хэрэгжиж байна.

Богд-IV, Онги-V талбайнуудад байгуулсан БХГ

“Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитэд” ХХК

2009.07.29

Гэрээ хэрэгжиж байна.

Борзон – VII талбайд байгуулсан БХГ

М Си Эс Холдинг ХХК

 

2009.07.29

  Гэрээ хэрэгжиж байна.

Баянтүмэн – XVII талбайд байгуулсан БХГ

 

“Магнай Трейд” ХХК

2010.12.08

Гэрээ хэрэгжиж байна.

Дарьганга-XXIV талбайд байгуулсан БХГ

“Апекспро инвестмент Лтд” ХХК

2010.12.17

Гэрээ хэрэгжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж