Казахстаны ард түмэн эх орны хувьцаа эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Казахстаны ард түмэн эх орны хувьцаа эзэмшинэ

Төв Азийн Казахстан нь Монгол улс шиг эх орны баялгаа ард түмэндээ хувааж эхлэх гэж байна. Тус улсын Засгийн газар үндэснийхээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд эхний ээлжинд төрийн мэдлийн томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааны тодорхой хэсгийг нь ард түмэндээ эзэмшүүлэх аж.

Хамгийн түрүүнд төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшдэг "Самрук Казын" нэртэй сангаас дотоодын зах зээлд IPO гаргах юм. “Ард түмний” хэмээн нэрийдсэн хувьцаа гаргах үйл ажиллагааг энэ онд багтаан хэрэгжүүлж эхлэхийг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүрэгдсэн байна.  Мөн тэрбээр IPO гаргах компаниудын ээлж дарааллын жагсаалтыг нэрлэжээ. 2011 онд багтан “Самрук-Эерго”, KEGOS, “Казпочта” бол 2012-2013 онд "КазМунайГаз" /"Нефть болоэ газ Казахстана"/, КТЖ /"Казахстан Темир Жолы", Казахстаны төмөр зам/, "Казатомпром" зэрэг компанийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр гаргах юм байна. "Самрук Казын" санд одоогийн байдлаар улсын компаниудын 78.5 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байгаа гэнэ. Ажлыг зохион байгуулагчдын нэг Келимбетовын ярьснаар бол цахилгаан түгээх сүлжээний KEGOC, иргэний агарын тээврийн Air Astana, нефть бүтээгдэхүүн дамжуулах сүлжээний Казтрансойл зэрэг томоохон аж ахуйн нэгж багтжээ.
Хувьцааг иргэн болгонд шууд өмчлүүлэхгүй, харин зарах юм байна. Гэхдээ жирийн иргэн худалдаж авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс хувьцааг олноор гаргаж, харин үнэ нь худалдаж авах боломжтой, хямд байх бодлого баримтлах аж. 16 сая хүн амтай Казахстан нь газрын тос, байгалийн хий, ураны асар их нөөцтэй бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.долларт хүрдэг дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс билээ.


Э.Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж