Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Орхигдсон хот

 ЭХЛЭЛ……

Би сэрлээ. Нүдээ алгуурхан нээхэд маш тод гэрэл гялбан ойр орчны юу
ч үл харагдана. Хөрч хөхөрсөн гараараа нүүрээ тэмтэрч үзлээ. Би энэ
нүүрийг танисангүй энэ гарыг ч бас мэдэрсэнгүй. Үл таних 1н ертөнцөд би
хүмүүсээс хол хүйтэн төмөр сандал дээр ганцаар буруу харан сууна. Ард
минь олон хүмүүс байгаа нь мэдрэгдэж байсан ч тэдний дуу холой надад үл
сонсогдоно. Ард минь 1н сүүдэр ирж харагдлаа. Эргэж харахыг хүсэхгүй би
буруу харан суусаар л…. Сүүдэр гэнэт ам нээж

-Чи….. Энэ чи мөн үү? Үгүй ээ чи хэн бэ? гэж надаас сонсогдох
төдийхөн хоолойгоор асуулаа. Би хариулахыг хүссэнгүй. Яг үнэндээ бол би
өөрийн хэн гэдгээ бас яагаад энд сууж байгаагаа мэдэхгүй байсан юм.
Дахин тэр надаас хэн гэдгийг минь асууснаа хэсэг дуугүй болсны эцэст

-"ӨРГӨС" энэ чи мөн тиймүү? гэж аяархан хэлснээ хариулаач гэж
чичирсэн хоолойгоор надруу бараг хашигран хэллээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж