“Тандерс”-ийн Брукс NBA-ын шилдэг дасгалжуулагч болов

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Тандерс”-ийн Брукс NBA-ын шилдэг дасгалжуулагч болов

NBA-ын “Оклахома Сити Тандерс” багийг анх удаагаа плей-оффт шалгаруулж чадсан ахлах дасгалжуулагч Скотт Брукс Хойд Америкийн спортын салбарын сэтгүүлч, тайлбарлагч нарын саналаар NBA-ын оны шилдэг дасгалжуулагч боллоо. Бруксын төлөө 71 сэтгүүлч тэргүүн байрын санал өгснөөр нийт 480 оноотой болсон бол “Милваки Бакс”-ын Скотт Скайлз 313 оноогоор хоёрдугаарт, харин “Портлэнд Блейзерс”-ийн дасгалжуулагч Нейт МакМиллан санал хураалтаар гуравдугаарт бичигджээ.
Бруксын хамт “Тандерс” энэ улиралд 50 хожил, 32 хожигдолтойгоор өрнө бүсийн наймаар шалгарч, плей-оффт өрсөлдөх эрхээ авсан юм. Гэтэл тэд өнгөрсөн улиралд ердөө 23 хожил авчээ. “Тандерс” плей-оффын шатанд “ЛА Лейкерс”-тэй таарсан бөгөөд одоогийн байдлаар цувралын харьцаа 2:0 байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж