
Олимпоос хойш багагүй хэл ам татлаад байсан Майкл Фелпс Лондоны олимпийн бэлтгэлдээ шаргуу оржээ. Хүүхдийн олимпийн элчээр ажиллахын сацуу бэлтгэлээ ч чамбай базааж буйгаа АНУ-ын усанд сэлэлтийн АШТ дээр нотоллоо. Өөрийн найман жилийн турш ялагдаж үзээгүй 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд тэр дэлхийн рекорд тогтоосноор АНУ-ын 49 дэх удаагийн алтан медалиа хүртжээ. Майкл Фелпс олимпийн 14 алт, хоёр хүрэл медальтайгаас гадна 37 удаа дэлхийн рекордыг эвдсэн, дэлхийн олон удаагийн аварга билээ.
“Спортын шуудан” сонин