“Дижитал” хамтлаг 12 жилийн ойн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

“Дижитал” хамтлаг 12 жилийн ойн тоглолт хийнэ

“Дижитал” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн оржээ. Тус хамтлагийнхан дахин нэгдэж, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бие даасан шинэ цомгийн ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Цомгийн ажил дуусмагц хамтлагийнхаа 12 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэлдээ орох гэнэ. Энэ намар хийхээр төлөвлөөд байгаа тус тоглолтдоо шинэ болон хуучны хит дуунуудаа мөнхийн фенүүддээ зориулан эгшиглүүлэх аж. Харин шинэ цомгийн дууны тухайд залуусыг сайн сайханд уриалсан, эрч хүч, гоё мэдрэмжийг бэлэглэх уран бүтээлүүд түлхүү багтах гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж