Хангайн сайхан нуруунаас гарсан
Идэрийн сайхан гол єндєр уулнаас буусан тул урсгал тvргэн тvргэн, бас л
хєгжим
шиг шуугина. Хажууд нь суун чагнахад vнэхээр тааламжтай. Хvний
єнгєрvvлэх зам
ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж vл єгнє. Энэ тунгалаг ариун мєрєн
хичнээн
мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хvн
амьтны
тvvх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний vр байжээ. Орчин тойрон
зэрэглэсэн
уулс бэрх єндєр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сvр жавхлан хэтэрхий, ой
шугуй
нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.
Хавцал хаднаас асгах хархираа хvрхрээ цємєєр Идэрийн голд цутгах бєгєєд
тvvний
цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ. Хараахан тvмэн бодис
дэлгэрэхийн
vес, зуны тэрvvн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгvvр vvрийн шар
туяа
гэгээрэн тусмагц, энэтээ уулын орой дээр хєхєє шувуу яруухан донгодоход
адуу
манасан хvн тvvний дууг сонсон баясаж, бас баясан сонсоно. Єглєєний нар
оргин
гарч ирэхэд голын эхэндэх саруул хєндий гэрэлтэж, ариун агаар татан,
vнэхээр
зуны амьсгал анхилах бєгєєд дэргэдэх цэцэг євсєнд нимгэн цагаан хяруу
гялтганаад, тэртээ ойд ногооны униар залгалдах нь даруй нvvдэлчин малчин
хvний
сэтгэлийг хєдєлгєнє.
Үргэлжлэл