Өнөөдөр бол маш хариуцлагатай бөгөөд хүндтэй өдөр. Бид энэ танхимд нэгэн сэтгэлээр цугласны учир үзэгч таны саналаар гол дүрийн жүжигчнээ тодруулна. Мэдээж төслийн багийнхан маань “Ганган Төгс”-д тоглох жүжигчдийг шүүж, зарлах юм. Хэн нь “Ганган Төгс”-д тоглох вэ гэдгийг найруулагчийн зүгээс даалгавар өгч үзвэл сонирхолтой юм болов уу гэж бодож байна?
Б.Баатар /киноны ерөнхий найруулагч/ – Оролцогчдоо нэг нэгээр нь гаргаж ирээд жижиг даалгавар өгөөд, шүүгч нар болон найруулагчид өөрсдийнхөө саналыг хэлээд, энд газар дээр нь шийдэх нь дээр гэж бодлоо. Хүмүүсийн санал асуулгаар жүжигчин сонгох их хэцүү байдаг юм байна. Миний хувьд мэргэжлийн жүжигчин нь шалгараасай гэж бодож байна. Яагаад гэвэл цаашдаа хамтарч ажиллахад амар хялбар байх болов уу. Би Мягааг их тохирох хүн байна гэж бодож байлаа. Мягаагийн хувьд ирэхээ бидэнд амлаж байсан ч, ажлын шалтгаанаас болсон уу ирж амжсангүй. Би их итгэл хүлээлгэж байсан. Одоо гол дүрийн жүжигчинг шалгаруулах гэж байгаа учраас Мягаа зурагтаа үзээд сууж байгаа бол ирээд проб өгвөл их зүгээр байна гэж хэлмээр байна.
Р. Батсайхан /төслийн багийн зөвлөх/- Нэг юмыг онцолж хэлмээр санагдлаа. Кино бол олон хүний санаа бодлоос бүтдэг нь үнэн. Гэхдээ найруулагч кинонд голлох үүрэгтэй байдаг. Энд хүрэлцэн ирсэн гурван жүжигчиндээ “Ганган Төгс”-ийн сэтгэлийг илүү тод илрүүлэх даалгавар өгье. Энэ даалгаварын гүйцэтгэл эцсийн шийдвэр гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдгийг хэлмээр байна.
Өгөгдсөн нөхцөл нь Ганган Төгс “Батгүнгийн” шоронд олон хоног хоригдож байх хойгуур нь эхнэр хүүхдийг нь голын сайр дээр аваачиж буулгасан байна. Ус байхгүй, хур бороо орохгүй байсан учраас эхнэр хүүхэд нь харангадаж үхсэн. Тэгээд гэрийн тэр буурин дээр Ганган Төгс арван хоёр сайн нөхрийнхөө хамт ирэээд энэ киноны дүрийн гол шугам болсон тангарагийг өргөж байгаа юм.
Тангарагийн үг нь “Монгол хүнээс өнчин ишиг ч авахгүй, харин Манж хүнээс сэтэрхий тэвэн байсан ч авна” гэдэг. Жүжигчид хамаг сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гаргаж үзүүлэх хэрэгтэй. Тэндээс үзэгчид болон найруулагчид дүнгээ өгөх байх. За ингээд өгөгдсөн дүрдээ бэлдээд хэсэг хугацааны дараа гараад ир.