Гол дүрд өрсөлдөж байгаа жүжигчид “Ганган Төгс”-ийн дүрийг гаргаж чадна гэдэгтээ итгэл төгс байна

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Гол дүрд өрсөлдөж байгаа жүжигчид “Ганган Төгс”-ийн дүрийг гаргаж чадна гэдэгтээ итгэл төгс байна

Кино код: Та бүгдийн хувьд бусад өрсөлдөгчдөөсөө юугаараа илүү вэ? Өөрсдийгөө рекламдаж, саналаа өсгөх боломжийг олгоё. 

А.Алтантөр: Би харь гүрний Ху овогтон, Лу овогтоны дүрийг гаргах гээгүй. Монголын газар шороон дээр Монгол эцгээс төрсөн Монгол хүн учраас Монголын газар шороон дээр Монгол эцгээс төрсөн Монгол хүний дүрийг гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 

Г.Бямбадорж: Энд оролцож байгаа залуус гал шиг дүрэлзэж, цус нь буцалж байгаа хийморьтой залуус. Надад цус нь байна, зүрх нь байна, зориг нь байна, сэтгэл нь байна. Чадна гэдэгтээ итгэлтэй байна. Намайг дэмжээрэй. 

Г.Эрдэнэбилэг: Миний хамгийн дургүй зүйл бол өөрийгөө дөвийлгөх. Надад итгэл хүлээлгэж, санал өгсөн үзэгчиддээ маш их баярлалаа. 1999 онд сургуулиа төгссөнөөс хойш олон арван бүтээлд тоглолоо. Өөрийгөө харьцангуй туршлагатай гэж үзэж байна. Гэхдээ амьдрал бол тэр чигээрээ суралцаж явдаг. “Ганган Төгс”-ийн дүрд тоглохоор бол өөрийгөө ч шинээр нээнэ, үзэгчдийн өмнө ч гэсэн шинэ дүр төрхийг харуулж чадах болов уу гэж бодож байна. 

Кино код: Та бүхнийг өөрөөсөө бусад өөр хэн нэгэнд санал өгөөч гэвэл хэнд санал өгөх вэ? 

А.Алтантөр: Эби ахыгаа дэмжинэ. 

Г.Бямбадорж: Өөртөө болон Мийгаад санал өгье. 

Г.Эрдэнэбилэг: Би Алтантөрийгөө дэмжинэ ээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж