Финландын Ерөнхийлөгчийг угтах ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Финландын Ерөнхийлөгчийг угтах ёслол болж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй Бүгд Найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен, нөхөр эрхэмсэг ноён Пентти Араяарви нарыг угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж байна. Хүндэт харуул жагссан их жанжны талбайд Финланд улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонен, нөхөр Пентта Араяарви нарыг угтах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамтаар мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарын албаны хүмүүс оролцож байна.

Дээрх арга хэмжээний дараа айлчлалын бүрэлдэхүүн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонен нар уулзалт хийж, албан ёсны хэлэлцээрүүдийг эхлүүлэх юм. Үүний дараа зөвшилцөлд хүрсэн асуудлуудаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Финланд улсын Ерөнхийлөгч Тарьяа Халоненд бараалхаж, хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаа зэрэг өргөн хүрээнд яриа өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй Финланд улсын Ерөнхийлөгчийн айлчлал есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж