Би одоо том болсоон. Маргааш сургуульд явна. Бүр жинхэнэ сургуульд шүү. Аав хэлэхдээ тэр сургуульд явсан хүүхэд их үсэг бас олон тоо мэддэг болдог гэсэн. Би одоо аав, ээж, өвөө, эмээгийнхээ утасны тоог л мэднэ. Бас хүүхэд бүр адилхан хувцастай очдог, өдөр унтуулдаггүй, хичээл их хийгээд ядарсан хүүхдийг жаахан тоглуулдаг гэсэн. Би хичээлээ их хийнэ, жаахан ядарвал нохойгоороо тоглоно. Харин айлын хүүхдүүд ямар тоглоомтой очих бол… Хурдхан л маргааш болоосой…