Н.Энхбаяр хөдөөгийнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр хөдөөгийнтэй уулзав

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр Ховд аймагт ажиллаж байна.  Н.Энхбаяр өөрийн тэргүүлдэг төрийн бус байгууллагынхаа зүгээс зудад хотоо харлуулсан малчдыг малжуулахад зориулж, Говь-Алтай аймагт  18,  Ховдод 1.7 саят өгрөгийн тусламж үзүүлэхээр гэрээнд гарын үсэг зурав.
“Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-д эмэгтэйчүүд,  залуучууд,  ахмадын байгууллага, үйлдвэрчний эвлэл,  ажил олгогчдын холбоо, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг байгууллага гишүүнээр нэгдэж хандив,  тусламж цуглуулсаар байна.  Үүнээс хөдөөгийн хөгжил, малчдыг дэмжихэд дэмжлэг үзүүлэх сан бүрдүүлжээ.  Өнгөрсөн хоёрдугаар сард гурван аймгийн 62 суманд 1200 хайрцаг тусламжийн бараа илгээсэн бол энэ удаа малжуулахад анхаарч ийнхүү тусламж үзүүлж байгаа юм. Мөн “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ноос Говь-Алтай, Ховд аймгийн малчдад өөрсдийн гараар оёсон 72 ширхэг бээлий,  лаа,  шүдэнз илгээснийг “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ынхан эздэд  хүргэлээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж