Есөн сая хөрш | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Есөн сая хөрш

Газар дэлхийд 8,7 сая төрөл зүйлийг эрдэмтэд тоолсон байна. Гэхдээ далайн амьтдын 91 хувийг, бидний хөршүүдийн 86 хувийг тус тус шинээр нээн, бүртгэж каталогижуулах хэрэгтэй ажээ.

Дэлхийн далай тэнгисийг судлах Census of Marine Life – «Далайн амьдралын тооллого» – томоохон төслийн мэргэжилтнүүд Дэлхийн амьд организмын төрөл зүйлийн тооллогын дүнгээ гаргасан байна. Тэдний хамгийн нарийн тооцоогоор хуурай газарт 6,6 сая, далайд 2,2 сая төрөл зүйл амьдарч байна. Судалгааг PLoS Biology сэтгүүлд хэвлэжээ.

“Дэлхийд хичнээн тооны амьд организм оршин тогтнож байгааг эрдэмтэд хэдэн зуун жилээр сонирхож иржээ. Төрөл зүйлийн тархалт хуваарилалтад үндэслэсэн тооллогыг бид гарган түүнд хариу өглөө. Хүний үйл ажиллагаа төрлийн мөхлийг хурдасгасан цагт  энэ нь маш чухал. Тэднээс олон нь бид тэдний тухай хүнсний зорилгод, хүн ба байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь  мэдэж чадаагүй байхад дэлхийгээс алга болж байна” хэмээн Хавайн их сургууль (АНУ), Халифаксийн их сургуулийн (Канад) эрдэмтдийн энэ бүтээлийн тэргүүлэх мэргэжилтэн Камило Мора хэлжээ.

Дэлхийн “оршин суугчдын” өмнөх тооллого бүрхэг байлаа. Гурван сая эсвэл 100 сая төрөл зүйл байсан гэж дуугарч байжээ. Гэхдээ энэ хоорондын зөрөөг багасгана гээд хэрэггүй юм. Учир нь хуурай газрын амьд организмын 86 хувийг, далайн амьтдын 91 хувийг шинэээр нээн бүртгэн тоолж, бичих хэрэгтэй ажээ.

“Энэ бүтээл нь манай биосферын зураглалыг гаргах нийт төрөл зүйн нээж судлах тоог багасгаж байна. Хэрэв бид улс орны хүмүүсийн дарааллын үзүүлэлтийг гаргаж чадахгүй байгаа бол ирээдүйн төлөвлөгөөгөө хэрхэн бүтээх билээ? Биологийн төрөл зүйлтэй ч яг ийм л байгаа. Хүн төрөлхтөн төрөл зүйлийг мөхлөөс аврах хариуцлагыг хүлээж байгаа ч өнөөг хүртэл тэр нь хэд вэ  гэсэн ойлголт бүрхэг явж байна” хэмээн судалгааны нэг ажилтан Борис Уорм өгүүлж байна.

Олон улсын Улаан номонд одоо 59508 төрөл багтсан байгаагаас 19625 нь мөхлийн эрсдэлд орсон. Энэ нь дэлхийн хамгийн нарийнаар гаргасан төрөл зүйлийг хамгаалах баримтад нийт “оршин суугчдын” дөнгөж нэг хувь нь л бичигдсэн болж байна.

Эрдэмтэд нээгээгүй төрлүүдийг хэрхэн тоолж чадав? Үүний тулд тэд ангиллын шинжлэх ухаан болох таксономийн бүх зарчмыг цуглуулан үзэв. 1758 онд Шведын эрдэмтэн Карл Линней ангиллын системийг бүтээсэн юм. Одоо тэр нь түүний нэрийг аваад эрдэмтдэд төрлүүдийг ангилах боломжийг өгч байна. Өнөөдөр 253 жилийн дараа хуурай газрын сая орчим, далай тэнгисийн 250 мянга орчим төрлийг бичин каталогжуулжээ.

Таксономид л үндэслэн профессор Мора ба түүний мэргэжил нэгтнүүд төрлийн нийт тоог тооцоолон гаргалаа.

Тэд төрөл, аймгаас дэд төрөлд ангилалд шилжсэн төрлийн тоо хэмжээг нарийсгасан пирамид маягийн зэрэг дэвийн бүтцийг үүсгэдэг таксоны тоон бүтцийг судлан үзжээ. Зэрэг дэвийн шатнуудад өнөөдөр мэдэгдэж байгаа 1,2 сая төрлийг тараан байрлуулаад судлаачид таксономийн төвшин нь илүү дүүрсэн хэсэг болон нийт төрлийн тоо хоёрын нарийн тоон холбоог олсон байв. Энэ тогтоосон аргачлалаараа эрдэмтэд арай бүрэн судлагдсан хөхтөн, жигүүртэн, загасны хэсгүүдийн төрлийн тоог гаргасан байна. Тэдний ажлын үр дүн нь уг аргын үнэн зөвийг баталж өгөв.

Энэ аргаа эсэндээ бүрэлдсэн цөмтэй организмууд болох эукариотуудад хэрэглээд тэд үндсэн группуудаар нь дараах тоог гарган авсан байв:

  • 7,77 сая амьтдын төрөл зүйл (бичигдэн каталогжсон нь 953434);
  • 298 мянган ургамалын төрөл зүйл (бичигдэн каталогжсон нь 215644);
  • 611 мянган мөөгний төрөл (бичигдэн каталогжсон нь 43271);
  • 36,4 мянган төрлийн нэг эст амьд организм (бичигдэн каталогжсон нь 8118).


Сансар далай тэнгисээс ойр

Сансарт хүн төрөлхтөн ихээ­хэн амжилттай байгаа ч харин дэлхийнхээ тухай бага мэддэг. Дэлхийн далай тэнгисийн дөнгөж хоёр хувь л судлагджээ.

Сохроор хөгжигчид

Израилийн эрдэмтэд далайн ёроол байгаад тэр цагаас хойш гадаад ертөнцтэй таван сая жилийн турш холбоогүй байсан агуйг олж илрүүлсэн бөгөөд тэндээс амьтдын найман шинэ төрлийг олон нээжээ. Тэр сээр нуруутан биш амьтад бүгд нүдгүй. Учир нь тэд гэрэлгүй орчинд “сохроор” хөгжиж иржээ.

Хэдэн сая жил харанхуйд

Эрдэмтэд нарны гэрлийг хэзээ ч хараагүй далайн гүнийн 17 мянган амьтдыг нээн судалжээ. Олон улсын Census of Marine Life шинжлэх ухааны төсөл 10 жилийн турш далайн ургамал ба амьтны аймгийг судлан тэднийг загас агнуур ба ашигт малтмалын олборборлолтоос хамгаа­лахаар ажиллаж байна.


Төрлүүд олон янзыг үзэхгүй

Дэлхийн төрлийн олон янзын мөхлийг зогсоох арга байхгүй. Гэхдээ ойг аврах, цаг уурын өөрчлөлтэй тэмцэх яаралтай арга нь дэлхийн оршин суугчдын мөхлийг удаашруулж болно. Үүний тулд байгаль орчинг хамгаалах олон улсын төслүүдийг яаралтайгаар хэрэгжүүлэх ёстой болж байна.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baigali 2011-08-31 202.170.65.182

100 – huviin amidraliin undes

Avatar

Baigali 2011-08-31 202.170.65.182

Baigali orchin bol 100 -iin amdraliin undes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж