
Эстони нь парламентын засаглалтай бөгөөд ерөнхийлөгч нь бэлгэдлийн буюу манайхтай ижил үүрэгтэй. Парламент нь ерөнхийлөгчөө таван жилийн хугацаатайгаар сонгодог. Хуулиар нэр дэвшигч хангалтай санал аваагүй бол сонгуулийг дахин дахин явуулдаг. Тоомас Ильвес Стокгольм хотноо эстони цагаачдын гэр бүлд төржээ. Хожим гэр бүл нь АНУ-д шилжин амьдарч байв. 1980-аад оны дунд үеэс Ильвест “Чөлөөт Европ” радио станцад ажиллаж дараа нь дипломат албанд шилжин АНУ, Канад, Мексикт Эстонийн Элчин сайдаар ажилласан. 1990-ээд оны сүүлчээр Гадаад хэргийн сайд байгаад 2006 онд ерөнхийлөгчөөр анх удаагаа сонгогджээ.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин