
Энэ өдрөөс эхлэн намууд сурталчилгаагаа чөлөөтэй хийж болно. Тэд өмнө нь хэн нэгний төлөө санал өгөхийг уриалахгүйгээр сурталчилгааг явуулж байлаа. Ийм маягаар “Правое дело-Зөв үйлс”, “Единая Россия-Нэгдмэл Орос”, ЛДПР-Либерал ардчилагчид, “Справедливая Россия-Шударга Орос” ба КПРФ-коммунистууд ажиллаж байв. Төрийн думын сонгуульд бүртгэлтэй долоо намаас гадна “Яблоко-Алим” ба “Патриоты России-Оросын эх орончид” мандатын төлөө өрсөлдөнө. Парламентад суудалгүй намууд сонгуульд оролцохын тулд 150 мянган дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой юм.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин