Цөмийн хаягдлыг булах яриа оргүй зүйл биш | News.MN

Цөмийн хаягдлыг булах яриа оргүй зүйл биш

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлыг булах яриа оргүй зүйл биш

УИХ-ын гишүүн, Монголын Ногоон намын дарга Д.Энхбаттай ярилцлаа.

-Чуулган завсарласан ху­га­цаанд юу амжуулж бай­на?

-Хөдөө орон нутагт ихэнх цагаа өнгөрөөлөө. Баруун таван аймгуудаар явсны дараа зүүн хоёр аймгаар явлаа. Байгаль орчны асуу­дал, бэлчээрийн асуудлаар малчид, иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонслоо.

-Бэлчээрийн асуудлаар, Газрын хуулийн талаар за­рим гишүүд багц хууль бо­ловс­руулж өргөн барихаар бэлт­гэж байгаа гэсэн. Очоод үз­сэн хүнд юуг анхаармаар са­нагдав?

-Бэлчээрийн болоод газрын хуулийг олон нийтээр сайн хэлэл­цүүлэх ёстой юм билээ. Энэ нь хүмүүсийн амьдралын суурийг хөндөж байгаа тул ингэхээс аргагүй. Бэлчээрийн асуудал нь олон мянган малчны амьдралд шууд нөлөөлнө. Газрын асуудал нь Монголын  хүн болгонтой холбоотой. Ийм асуудлыг шийдэхэд өргөн хүрээнд л шийдэх ёстой. Иймд асуудлыг хөндөж, хуульчлахаар төсөл са­наач­лан оруулж байгааг би дэмжиж байгаа. Хуульгүй байсаар олон газарт замбараагүй байдал үүссэн байна шүү дээ. Хүмүүс бэлчээрийг хувьчлах нь гэж айгаад байна. Гэвч бэлчээрийг хувьчлах гээгүй, хуультай болгох гээд байгаа юм шүү дээ. Тухайн орон нутагт буй малчид бэлчээрээ хэрхэн зохи­цон ашиглах, орон нутгийн бай­гууллагууд малчдын холбоог хэрхэн зохицуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм.

-Богд уулын долоон амыг тусгай хамгаалалтаас гаргах талаар зарим гишүүд хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ талаар байр сууриа илэр­хийлээч?

-Би үүнийг нь эсэргүүцэж бай­гаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг хасах замаар шийдвэрлэж болохгүй. Угтаа Богд уулын тусгай хамгаалалттай га­зар нутгийг бодлогоор хэрхэн хөг­жүүлэх вэ гэх төрийн үзэл баримт­лал байх ёстой. Хотод ойр байгаа тусгай хамгаалалттай газар, хол орон нутагт байгаа тусгай хамгаалалттай газраас ялгаатай шүү дээ. Иймд энэ ялгаатай бай­далд нь тохирсон хамгаалалтын үзэл баримтлалыг оруулж ирж шийд­вэрлэх ёстой болохоос биш ин­гэж шийдвэрлэж болохгүй. “Ма­най хэдэн дарга нар энэ газарт бай­шин барьчихсан юм, ер нь зам­бараагүй байдал үүсчихлээ” гээд хуулийг хэрэгжүүлэхийн оронд хүчингүй болгох арга зам хайгаад байж болохгүй. Өнөөдөр Богд уулын Зайсангийн ам гээд олон газарт хуулийг мөрдөөгүй. Тэгэхээр мөрдөөгүй байдлыг хянан шалгаж, дүгнэж, хариуцлага тооцох ёстой. Цаашид хэрхэх талаар нэгдмэл бодлого гаргаж байж арга хэмжээ авах хэрэгтэй.

-Хуулиа хэрэгжүүлэх бо­ломж­гүй гээд өөрчлөх, хү­чингүй болгох гээд байгаагийн жишээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газарт ашигт малтмалыг хайх ашиглах, олборлохыг хориглох тухай хууль. Энэ урт нэрт хууль хэрэгжилгүй байсаар саяхан хоёр жилийн ойгоо үзлээ. Одоо яах вэ?

-Хуулийг санаатайгаар хэрэг­жүүлээгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүд хэрэг­жүүлэх тал дээр юу ч хийж чадахгүй байна гэж үү?

-Асуудал гишүүдэд гэхээс илүү Монголын төрийн тогтолцоонд байна. Өнөөдөр УИХ-ын 76 ги­шүүний 39-ийнх нь саналаар хууль баталдаг. Гэтэл тэр 39 гишүүнийх нь 13 нь Засгийн газрын гишүүн байна. Мөн намын удирдах зөв­лөлийн гишүүд, намын хамгийн том дарга нар байна. Намын дарга нар нь Засгийн газартаа байгаа үед гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь хууль тогтоогч УИХ-ынхаа дээр нь гарчхаж байгаа юм. Зас­гийн газар нь гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй байхад УИХ нь хариуцлага хүлээлгэх чадалгүй болч­хож байгаа юм.

-Энэ асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуу­дал яригдсан байх аа?

 -УИХ-ын 15 гишүүн санаачлаад Үндсэн хуулийн энэ заалтыг өөр­чилсөн байсныг эргүүлэн сэргээх тухай төсөл оруулж Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санал аваад УИХ-ын даргад өргөн барьчихсан байгаа. Засгийн газрын гишүүний 1/3 ээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай энэ төслийг жилийн өмнөөс ярьж байж ийнхүү бэлэн болгосон, ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх байх.

-Чуулганаа завсар­луу­лах­даа, Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөх ажлын хэсгийнхэн завсарлагааны хугацаанд зөвшилцөөд ирэх чуулганы хамгийн эхэнд оруулж ирэхээр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажлын хэсэг нь нэг ч удаа хуралдсангүй. Тэгэхээр Сон­гуулийн талаарх асуудал урагш­лаагүй байх нь ээ?

-Сонгуулийн хууль гацаанд байсаар л байгаа. Олон хүн би яаж сонгогдох вэ гэдгээ л бодоод байх шиг байна. Монголын улс төрийн тогтолцоог эрүүл байлгах талаар бодож байгаа хүн түүнээс цөөн болов уу. 2008 онд ард түмнийхээ өмнө амлалт авч байсан улс төрийн тэргүүлэгч хоёр намын хүсэл зоригоос л энэ бүхэн хамаарна. Өнгөрөгч сонгуулийн дараа буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний дараа эрх барьж буй энэ хоёр нам бүх ард түмэндээ шударга, нээлттэй сонгуулийг тог­толцоог бий болгоно гэж амласан байгаа.

-Тийм сонгууль явуулах гарц тэгээд харагдаж байна уу?

-Харагдаж байна. Одоо улс төрийн хүчнүүдийн удирдагчдаас их зүйл хамаарна. Тэд энэ бүх болохгүй байгаа зүйлийг өөрчилнө гэвэл боломж бий. Гэхдээ л МАН болоод АН-ын дарга нар өөрийн  байр сууриа өнөөдрийг хүртэл тодор­хой илэрхийлэхгүй л байна. Тэд энэ бүх асуудлынхаа ард нь чимээгүй суусаар байвал шинэчлэл өөрөө нурна. 

-Энэ хоёр нам хуучин хуулиараа сонгууль явуулах сонир­холтой байгаа юм биш үү. Ер нь л тэгэх байхаа даа?

-Үүнийг би ч биш Монголын олон иргэн сонирхож байгаа болов уу. Хүмүүсийг олон дахин хуурах ч осолтой л тоглоом болов уу. 

-Монголын ногоон нам их хурлаа хийж удирдлагаа сольж байгаа тухай мэдээл­лийг сонссон байх. Хэн нь асуудлын гадна, хэн нь дотор нь байгааг ойлгоход бэрх болоод байна?

-Монголын гуравдагч хүчин ИЗ-НН-ийг хамтран байгуулах шийд­вэрээ манай намын их хурлууд гар­гасан. Хоёр намын нэгдэл нь зарим хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Ийм ч учраас Ногоон намын үйл ажиллагааг саармагжуулах зорилгоор элдэв үйл ажиллагаа зохион байгуулж байна. Сонгууль дөхөх тусам ийм жүжиг дэглэлт олшрох болов уу. Миний мэдэхээр сүүлийн дөрвөн сард тэр шуугиан тариад буй нөхөд маань бараг таван удаа даргаа солилоо. Эхлээд О.Бум-Ялагч, да­раа нь Басандорж, Сэлэнгэ гээд л. Одоо Болдбаатар, Маам гэнэ. Ийм жүжгүүд ар араасаа болсоор л байна. 

Монгол Улсын улс төрийн намуу­дын тухай хуулийн дагуу хоёр нам нэгдэх шийдвэрээ их хур­лаасаа гаргадаг. Дээд шүүх үүнийг нь зөвхөн бүртгэдэг. Дээд шүүх нэгдэн нэг нам бий болсон гэд­гийг бүртгэх хүртэл Монголын ногоон нам, Иргэний зориг намууд нь хуулийнхаа дагуу ажилласаар байна. Харин бид дотооддоо бол бүрэн нэгдээд хамтдаа ажиллаж байна. Бүртгэгдсэн өдрөөс хууль эрх зүйн хувь шинэ нам бий болно.

-Намын өмчийг эзэмших, захиран зарцуулах эрх хэнд байгаа вэ?

-Монголын ногоон нам хуучин хэвээрээ ажиллаж байгаа шүү дээ. Ингэхээр тэр хүмүүс ногоон намыг төлөөлөх хүмүүс биш. Дээд шүүх долдугаар сарын 11-нээс завсарлаад есдүгээр сарын 1-нд ажил нь эхэлдэг юм байна. Харин энэ хурал хийлгээд байгаа хүмүүсийн хувьд МАХН гэдэг нэ­рийг авах гэж оролдож байгаатай адил Монголын ногоон нам гэдэг нэрийг авах сонирхолтой л улсууд юм болов уу даа.

-Дээд шүүхээс Монгол Ар­дын хувьсгалт нам гэх нэрийг өгчихсөн. Үүнтэй адил Мон­го­лын ногоон намын нэрийг өгөх боломжтой байх нь ээ?

-Монголын ногоон нам, Иргэ­ний зориг намуудыг нэгдэхийг зөвшөөрч Иргэний зориг- Ногоон нам гэж байгуулагдсаныг бүртгэс­нийхээ дараа энэ нэрийг тэдэнд өгч болох байлгүй. Хуулийн дагуу ийм боломж бий бол түүгээрээ л шийдэгдэнэ. Нэр адил ч цоо шинэ нам үүсэх боломжтой. Харин бүртгээгүй тохиолдолд тэдэнд ямар ч боломж байхгүй.

-О.Бум-Ялагч нар Монго­лын ногоон намын далбааг ч, нэрийг нь ч ашиглаж байгаа. Тэгээд энэ талаар зарга хийх­гүй болохоор иргэд аль нь ногоон намыг төлөөлөөд бай­гааг ойлгохоо больж байх шиг байна?

-Бусад хүн, байгууллагын нэр албан маягт ашиглах зэрэг нь Эрүүгийн хэргийн чанартай үйлд­лүүд. Тиймд энэ хүмүүс эрүүгийн хэргийн шинж чанартай үйлдэл хийж байгаа юм. Манай намын нэрийн өмнөөс өнөөдөр Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад ал­бан бичиг хүргүүлж байгаа. Энэ бичгийн агуулга нь аливаа мэдээ­лэлд нь гарч буй хүмүүсийн албан ёсных нь нэрийг зөв бичиж байхыг хүсэх тухай. Тэр хэвлэлийн хурал хийгээд байгаа улсууд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Монголын ногоон нам ганц байгаа гэдгийг санаатайгаар мэдэхгүй царайлж болно. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагынхан үүнийг салгаж ойлгох ёстой. Тэдний амнаас гарч байгаагаар нь Монголын ногоон намынхан гэж телевиз, радиогоор явуулж болохгүй биз дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь хуулийн дагуу тухайн мэдээлэлж буй хүнийхээ байгууллага, албан тушаа­лыг үнэн зөвөөр бичих үүрэгтэй.Тэр хүн өөрийгөө “би ерөнхийлөгч Маам байна” гэж хэлснийх нь дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгч Маам” гэж мэдээлэлж болохгүй. Үүнийг болно гэж үзэж байгаа юм бол хэн ч маргааш хэн нэгэн болоод юу ч хийгээд явж болно гэсэн үг үү. Энэ нь өөрөө нийгэмд будлиан үүсгээд байгаа болохоос биш тэр мэдээлэл хийгээд байгаа хүмүүс бол дүүрч. О.Бум-Ялагч, Маам нар Монголын нийгэмд будлиан үүсгэх л зорилготой. Тэгээд тэд хүссэнээ л ярьж байгаа. Тэд МНН-г төлөөлж ярих эрхгүй, олонх нь ерөөсөө манай намд бүртгэлгүй хүмүүс. Харин хэвлэл мэдээлэл энэ будлианыг нь мэдсээр байж хөө­рөгдөж байна. Энэ бүхнээс юуг дүгнэж болохоор байна гэвэл, Мон­голын улс төр завхарч түүнийг дагаад хэвлэл мэдээлэл завхарч байна. Хэрэв ийнхүү хоёулаа зав­харвал Монголд ямар ч найдлага байхгүй болно. Монголын улс тө­рийг цэвэрлэхийн тулд хэвлэл мэ­дээлэл өөрөө цэвэр байх ёстой бус уу.  

-О.Бум-Ялагч нар Мон­голд цөмийн хаягдлыг була­хыг эсэргүүцэж жагсаал цуг­лаан хүртэл хийж байгаа. Яагаад жинхэнэ Монголын но­гоон намынхан албан ёсоор дуу­гарахгүй байна. Энэ нь О.Бум-Ялагч нарын гол хөзөр болоод байгаа юм биш үү?

-Иргэн хүн, УИХ-ын гишүүн хоёрт өөр өөр боломжууд байдаг. УИХ-ын гишүүн асуулга тавьж, бүрэн мэдээлэл авч, Засгийн газ­раас хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, цаашилбал УИХ-ын меха­низмуудыг ажиллуулдаг. Би 5-р сард Ерөнхий сайдад асуулга тавьсан. Засгийн газар энэ талаар ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй гэсэн албан хариу авсан. Хэрэв Ерөнхий сайд асуулгад худлаа хариулбал хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай. Түүнээс хойш одоо би­дэнд нэмэлт мэдээллүүд ирлээ. Асуул­гыг дахин тавихаар бэлдэж байна. Хэрэв Засгийн газар дахин ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэвэл манай төрийн зарим хүмүүс хувийн санаачлагаар энэ бүх ажлыг хийж байгаа болно. Монголын тө­рийн нэгдмэл байдал алдагдсан тулд ийм зүйлс улам их гарах болж байна. Тиймд шат дараалан арга хэмжээ авна. Бид Монголд цөмийн хаягдал булуулахгүй. Монгол ул­сын хуулиар булуулах нь бүү хэл дамжуулан тээвэрлэхийг ч хорьсон байгаа. Энэ бүх яриа оргүй зүйл биш гэдгийг бид мэднэ. Тиймд энэ хэрэг дээр бид ажиллаж байгаа. Хэрэв Засгийн газар өөрөө хууль зөрчвөл тийм засаг монголчуудад хэрэггүй. Энэ бол тодорхой. 

-Ингэхэд О.Бум-Ялагч Мон­­голын ногоон намын ги­шүүн мөн үү, биш үү? Албан ёсоор гараагүй юм бол намын далбааг энгийн гишүүн нь бариад явах боломжтой юм биш үү?

-Түүнийг өөрөөс нь асуугаарай. 2008 оны сонгуулиар намынхаа эсрэг ажилласан. Одоо дүрмийн бус үйлдэл хийгээд явж байна. Манай гишүүд ч хэлэлцэж байгаа. Удахгүй тодорхой болно.

-Дархан цаазтай газарт барилга бариулчхаад хувьчи­луулах гэж зүтгэж буй гишүүд шиг танд ч гэсэн дахин сон­гогдох гэсэн чин эрмэлзэл байгаа юу?

-Би өөрийн хүслээр, үзэл бод­лоороо л улс төрд яваа. Ажлаа ч хийнэ. Явдгаараа ч явна. Гэхдээ гуйж, хуурч явахгүй. Үр дүнгээ ту­хай тухайн үед нь хараад л явна даа.

-Сүүлийн үед ямар тө­сөл дээр ажиллаж байгаа гэд­гийг нь сонсоод яриагаа өндөр­лөцгөөе?

-Сая Шведийн нэгэн бизнес­мэнтэй уулзлаа. Швед улсад Мон­голоос дөрөв дахин их тат­вартай. Тэр хүн “Шведэд амьдрахад хууль нь ойлгомжтой. Ямар нэгэн зүйл хийхэд яах тухай зөвшөөрөл гээд бүх зүйл нь ойлгомжтой. Дэд бүтэц, банк санхүүгийн систем гээд бүхий л зүйл нь найдвартай, амьдрах орчин нь эрүүл үед би 50 ч хувийн татвар төлөхөд бэлэн байна. Монголд 10 хувийн татвартай байлаа ч би ирэхгүй. Яагаад гэвэл танайх авлигатай, утаатай, бүх зүйл нь замбараагүй” гэж байна. Үнэхээр бидэнд биднийг нэгтгэх итгэл, үндэсний хөгжлийн бодлого маш сул байна. Үүнийг дагаад намуудад улс төрийн хөтөлбөр гэх зүйл алга. Үндэсний үзэл санаагүй, хөгжлийн стратегигүй бол ямар ч уурхайтай байсан бид хол явахгүй. Та ямар Монголыг хүсэж байна вэ, улс төрчид түүнийг чинь хийж байна уу гэж та өөрөөсөө асуугаарай. Ингэж бодоод одоогоор аль нэг хуулийн төсөл гэхээс илүүтэй ногоон хөгжлийн үзэл баримтлал дээр ажиллаж байна. Тэгээд л хот хөдөөд явж олон хүмүүстэй  уулзаж байгаа юм.

Б.Мандах

 "Ардын эрх" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛУУ 2011-08-31 202.126.91.60

Тэнэг хүмүүс олон учраас ЛУВАРЧАН төрийн толгойд байгаа юм

Avatar

ЛУУ 2011-08-31 202.126.91.60

Тэнэг хүмүүс олон учраас ЛУВАРЧАН төрийн толгойд байгаа юм

Avatar

ЛУУ 2011-08-31 202.126.91.60

Тэнэг хүмүүс олон учраас ЛУВАРЧАН төрийн толгойд байгаа юм

Avatar

Зочин 2011-08-31 202.126.91.60

ГАЗАР НУТГАА ЭЗЭНТЭЙ БОЛГОО ЭЗЭНГҮЙ ГАЗАР НЭГЭЭХЭНЧ БҮҮ ҮЛДЭЭ
ИРГЭДЭЭ ТҮРЭЭСИЙН МАЯГААР ӨМЧЛҮҮЛ ХЭНЧ ДУРААРАА ДУРГАЖ
ЧАДАХГҮЙ БОРЛГО

Avatar

Зочин 2011-08-31 202.126.91.60

ГАЗАР НУТГАА ЭЗЭНТЭЙ БОЛГОО ЭЗЭНГҮЙ ГАЗАР НЭГЭЭХЭНЧ БҮҮ ҮЛДЭЭ
ИРГЭДЭЭ ТҮРЭЭСИЙН МАЯГААР ӨМЧЛҮҮЛ ХЭНЧ ДУРААРАА ДУРГАЖ
ЧАДАХГҮЙ БОРЛГО

Avatar

Зочин 2011-08-31 202.126.91.60

ГАЗАР НУТГАА ЭЗЭНТЭЙ БОЛГОО ЭЗЭНГҮЙ ГАЗАР НЭГЭЭХЭНЧ БҮҮ ҮЛДЭЭ
ИРГЭДЭЭ ТҮРЭЭСИЙН МАЯГААР ӨМЧЛҮҮЛ ХЭНЧ ДУРААРАА ДУРГАЖ
ЧАДАХГҮЙ БОРЛГО

Avatar

Зочин 2011-08-31 202.126.91.60

БЭЛЧЭЭРИЙН ГАЗАРЫГ МАЛЧАДЫН БҮЛЭГТ ӨГӨХГҮЙ БОЛ АЛТ
УУЛ УУРХАЙ МАЛЧАДЫГ ОРОН НУТГААС НЬ ХӨӨЖ БЭЛЧЭЭРИЙГ ЦӨЛЖҮҮЛЭЖ УСЫГ ШЭРГЭЭЖ АМЬДРАХ АРГАГҮИ
БОЛГОЖ БАЙНА БЭЛЧЭЭРИЙГ ХУВЧЛАХ ЭНЭ ХУУЛИА ТҮРГЭН ГАРГААЧЭЭ ЭХ ОРОН ГАЗАР
НУТАГ ҮНДЭСНИЙ ЗАН ЗАНШАЛ ХЭЛ СОЁЛОО АВЧ ЯВАА ҮНДЭСНИЙ
МАЛ АЖЬАХУЙГАА АРД ОЛНО БОДООЧ

Avatar

Зочин 2011-08-31 202.170.69.70

demjij bna shuu

Avatar

zurh sudas 2011-08-31 202.179.20.214

цус өөхөлж өтгөрснөөр судас хатуурч нарийсах ба хүний биеийн аль судас хатуурсан бэ гэдгээс шалтгаалж зүрхний шигдээс хуян тархины судасны хатуурал цус харвалт даралт ихсэх гэж нэрлэдэг эдгээр нь тусдаа биеэ даасан өвчин мэт боловч үндсэндэ судасны хатуурал нарийсал гэгч ганцхан зүйлээс улбаатай юм Хэрэв та зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны дээрх эмгэгүүдээс аль нэг шалтгааныг биедээ агуулж буй бол биечлэн уулзаж дээрх өвчлөлүүдийн талаар болон эрүүлжих боломжийн талаар зөвлөгөө авна уу 96665038

Avatar

Зочин 2011-08-31 202.131.228.20

enkhbat mash buruu ug hellee dee irgen hun UIH gishuun hoyor oor bolomjtoi gedeg chin tun buruu sonsogsoj buruu sanaa aguulj baigaag chin iltgej baina enkhbat ooroo n**** shuu dee

Avatar

zochin 2011-08-31 122.254.113.69

ta uuruu yu yum be agyy hvn vv

Avatar

Зөв 2011-08-31 122.254.113.69

хууль эрхийн хувьд өөр боломжууд гэдэг чинь харин үнэн биш үү Хууль тогтоогч хүн тэр эрхээ эдэлж тэмцэх нь харин зөв дөө

Avatar

Зочин 2011-08-31 202.170.66.231

Heden darga nar tsumin haygdal deerees jaahan mungu l oloh gesen yum bailgui dee medeej MANAN-giin buduun dargaa nar l bga sh dee eserguutslee geed yaj ch chadahguigees hoish odoo yai gehev minii MAN chinii AN gej yaridag namchirhdag humuus bga tsagt tednii erguu deer nuguuduul n togolj ene met hereg yavdal olon garna daa

Avatar

emch 2011-08-31 202.179.19.170

Enhbat mangartaj tsatsrag hortoi gej h*****d raak tusval tsatsrag himiin taria hiilgehgui geed haachdag ium odoo ch gesen mongold heregtei taria ni oldohgui humuus yay daa gej baina Heregtei salbaraa demjideggui Enhbat shig haranhui buduuleg malnuudaas bolj hun ard zovj shanalj baigaa shuu

Avatar

тэнэг 2011-08-31 122.254.113.69

Цацраг хэрэгтэй бол Чернобильдоо эсвэл Фукушимадаа очооч Энд юу хийгээд байгаа юм чи

Avatar

Бөт 2011-08-31 122.254.113.69

Цацраг эд эсийг алсаас шууд алдаг учир түүнийг зүүний сүвэгч шиг нүхээр гаргаж хорт хавдрын эсийг алж эмчидэг юм Энэ нь ЦС-ын цацрагаас сая дахи багыг хэрэглэхэд Хэрэв том цахилгаан станц цацрагжвал бүх хүн болон амьдрал эргэн тойронд үхнэ

Avatar

Ха ха 2011-08-31 122.254.113.69

тэнэг хүмүүс их байх юм аа

Avatar

zochin 2011-08-31 122.254.113.69

tiim vv enkhbataas bolood zovj baigaagaa medeegvishde

Avatar

эмчид 2011-08-31 202.179.20.230

Эмнэлэгийн чиглэлээр хэрэглэж байгааг эсэргүүцэх тухай яриагүй байхаа Гэхдээ манай юмны учирыг мэдэхгүй эмч нараа бодохоор эсэргүүцмээр ч юм шим Тунгаа технологио барьж мэдэхгүй эмч олон штэ

Avatar

ИЗНН 2011-08-31 122.254.113.69

12 онд манайхан лав бүгдээрээ ИЗНН д саналаа өгнөө

Avatar

Зочин 2011-08-31 202.179.20.130

СҮХ БУУТАЛ ҮХЭРМОНГОЛ АМГАЛАН

Avatar

Зочин 2011-08-31 180.149.66.18

medeemn Манай улсаас УИХ-ын гишүүн ОЧулуунбат ЛГантөмөр академич БЧадраа Элчин сайд АУндраа РБадамдамдин нар л идэвхтэй дэмжиж байгаа Манай улстөрчид ихэнхдээ хулгайгаар ажилладаг

Avatar

гол хүн 2011-08-31 202.179.20.230

П Очирбат гээгч удирдаж байгаа Занданшатар хэлэлцээр хийж зөвшөөрлүүдийг олон улсын түвшинд гаргуулах үүрэгтэй эдгээр нэрсийг сонгуулиар хэн юу хийдэг вэ гэдэг оруулаарай хариуцлагатай сонгоорой

Avatar

medee.mn 2011-08-31 180.149.66.18

АСаруул Цөмийн хаягдал булуулах хэлэлцээрийг ДЗоригт сайд болон АУндраа РБадамдамдин нар хийсэн

Avatar

zochin 2011-08-31 122.254.113.69

setguulchid bas ih hytgyyr shu manangiin daalgavar mungu ard n baidag

Avatar

Зочин 2011-08-31 202.170.69.70

zow yarije

Avatar

www.TERGUUN.net 2011-08-31 203.169.52.28

Сүүлийн vеийн бүх киног эндээс үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж