“Boeing”-ийн борлуулалт, ашиг буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Boeing”-ийн борлуулалт, ашиг буурчээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн 2010 оны эхний улирлын ашиг өмнөх жилийнхтэй харьцуулахад 15 хувиар буурчээ. Компанийн борлуулалтын хэмжээ буурсан нь ашигт шууд нөлөөлсөн бөгөөд тодруулбал, борлуулалт найман хувиар буурч, 15.2 тэрбум ам.доллар болсноор ашгийн хэмжээ 519 сая ам.долларт хүрсэн байна. Гэхдээ тус компани энэ оны сүүлээр 787 Dreamliner нисэх онгоцоо захиалгат байгууллагуудад хүргэх учир их хэмжээний ашиг, орлого олох боломжтой юм. “Boeing” компани өнгөрсөн гурван сарын хугацаанд 108 нисэх онгоц хүргэсэн нь өмнөх жилийн 121-тэй харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Тус компани одоогийн байдлаар 57 захиалагчаас 787 Dreamliner онгоцны 866 захиалга авсан бөгөөд онгоцоо нийлүүлмэгц төлбөрөө авах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж