Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говь нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

                  

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойнос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

2011 оны 09-р сарын 1-нээс 09-р сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 4-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж