25,5 тэрбум төгрөгийн бонд арилжжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

25,5 тэрбум төгрөгийн бонд арилжжээ

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны өнөөдрийн арилжаагаар Засгийн газрын бондын ээлжит арилжаа боллоо. Энэ удаагийн арилжаагаар нийтдээ 25.5 тэрбум төгрөгийн бонд арилжжээ.

Энэ оны аравдугаар сар хүртэл Засгийн газрын энэхүү бондын арилжаа үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн мягмар гаригт уг бондын арилжаа болох юм. Бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр болон ноос, ноолуурын салбарыг хөгжүүлж хөнгөлөлттэй зээл олгоход зориулах юм.

Б.УНДРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж