
Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлж, шүүгчид дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
Хар тамхины хэрэг давтан үйлдсэн учраас онц ночтой гэмт хэрэгтэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Тэрбээр н.Мөнхбаяр гэх залуутай Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Тэд мансууруулах бодисоо тамхины хайрцагт нуусан байсан аж. Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, хүний биед донтолт үүсгэдэг бодис аж.
С.Отгон