“Economist” сэтгүүл “Global Globalability Index” судалгааны багтай хамтран амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргажээ. Дэлхийн 140 гаруй хотыг тогтвортой байдал, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, соёлын орчин, боловсролын байгууллага, дэд бүтэц зэрэг 30 гаруй үзүүлэлтээр харьцуулсны дүнд, Австрийн Вена, Австралийн Мельбурн, Японы Осакаг амьдран суухад хамгийн таатай хотоор нэрлэсэн байна.
БНХАУ-ын Сүжөү, Бээжин, Тяньжин, Шанхай хотууд эрэмбийн 74-77-р байрт жагссан бол Хонконг 35-р байрт, Тайпэй 60-р байрт тус тус эрэмбэлэгджээ.
Эх сурвалж: CCTV