Олон улсын “Пандагийн долоо хоног” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Олон улсын “Пандагийн долоо хоног” эхэллээ

Олон улсын “Пандагийн долоо хоног” эхэллээ

Хулсны баавгай Пандагийн нэрэмжит олон улсын долоо хоногийн аяны нээлт өчигдөр /2018.08.23/ Бээжин хотноо боллоо.

Аяны хүрээнд хулсны баавгайг дэлхий нийтэд танилцуулах, устахын ирмэг дээр байсан эл амьтныг Хятад улс хэрхэн авран хамгаалж тоо толгойг нь олшруулсан арга туршлагыг сурталчлах, аварга Пандагийн жишгээр дэлхийд нэн ховордсон бусад төрлийн амьтныг хамгаалахыг олон нийтэд уриалах цуврал ажлууд хийгдэх юм байна. Хятад улсын Хулсны баавгай пандаг авран хамгаалах байгууллагаас олон улсын дэмжлэгтэй зохион байгуулж буй тус арга хэмжээний нээлтэд Панда хамгааллын олон улсын төслүүдийн удирдах ажилтнууд, Бээжин хотод суугаа гадаадын Элчин сайд нар оролцлоо. Мөн үеэр Панда хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын онол практикийн хурал, “Хулсны баавгай-Аварга панда” үзэсгэлэнгийн нээлт болж зочид төлөөлөгчид тус арга хэмжээнд биечлэн оролцсон юм.

Хятад улс 1983 оноос хулсны баавгайг төрийн хамгаалалтад авч авран хамгаалах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1864 панда эх байгальдаа амьдарч байгаа мэдээ байна. Мөн тэдэнд зориулсан тусгай хамгаалалтын 67 бүс байдаг ажээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж