Шувууны ханиад дахин гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Шувууны ханиад дахин гарч магадгүй

НҮБ-гаас даваа гаригт шувууны ханиадын вирус дахин идэвхжиж магадгүй талаар анхаарууллаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хийсэн мэдэгдэлд “Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай H5N1 шувууны ханиадны вирус Вьетнам, Хятад зэрэг Азийн зарим орнуудад идэвхжиж байж болзошгүй. Вьетнамд тархсан вирусын халдвар цаашлаад Тайланд, Малайз, Камбож, Япон, Солонгос зэрэг улсуудад тархах магадлал өндөр байна” гэжээ.

Камбожид он гарсаар шувууны ханиадны халдвар авсан хүн бүртгэгдэж, энэ сард найман хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоонд шувууны ханиадны вирус анх дэлгэрсэн 2003 оноос хойш 565 хүн халдвар авсны дотор 331 нь нас барсан байна. Түүнчлэн шувууны ханиадны улмаас 400 сая гаруй шувууг устгалд оруулж, эдийн засагт 20 тэрбум ам.долларын алдагдал учирчээ.

Вирусын халдвар Хятад, Бангладеш, Энэтхэг, Индонези, Вьетнам, Египет зэрэг орнуудад одоо хүртэл идэвхтэй байгаа бол Непал, Монгол, Румынь, Болгарь, Израиль, Палестин зэрэг Азийн улс орнуудад хэсэг хугацаанд дэлгэрээд намжсан байна.  

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж