Интернет хэрэглэгчийн тоо 800 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Интернет хэрэглэгчийн тоо 800 саяд хүрлээ

Интернет хэрэглэгчийн тоо 800 саяд хүрлээ

Хятадын интернет хэрэглэгчийн тоо энэ оны эхний зургаан сард 3.8 хувиар буюу 30 саяар нэмэгдэж, 802 саяд хүрсэн байна. Тус улсын интернет мэдээллийн төвийн тоо баримтаас харвал, нийт хэрэглэгчийн талаас илүү хувьд буюу 58 нь суурин интернетийн сүлжээтэй газар амьдардаг аж. Харин гар утас, таблет ашиглаж хөдөлгөөнт интернет ашигладаг хүмүүсийн тоо нийт хэрэглэгчийн 98 хувийг эзэлж буй.

Түүнчлэн, гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийдэг хүмүүсийн тоо өнгөрсөн оны сүүлчтэй харьцуулахад мөн л өсөж, зургаан хувиар нэмэгджээ. Гар утас, олон нийтийн сүлжээний төлбөрт үйлчилгээнүүд дундаас унадаг дугуйн түрээс, такси дуудлага, тасалбар захиалга, хоол захиалгын үйлчилгээг хэрэглэгчид хамгийн их сонгож байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж