Хятад судлаач, орчуулагчдын олон улсын симпозиум болов

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Хятад судлаач, орчуулагчдын олон улсын симпозиум болов

Хятад судлаач, Хятадын утга зохиол орчуулагчдын Олон улсын тавдугаар симпозиум энэ сарын 13-19-ний өдрүүдэд Гүйжөү мужийн Гүй Ян хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хятадын зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан тус арга хэмжээнд дэлхийн 24 орны 38 судлаач, орчуулагч оролцсоноос Монгол Улсын нэрт дуун хөрвүүлэгч, Хятад судлаач Мэнэрэлийн Чимидцэеэ “Хятадын утга зохиолын анд нөхөр” батламж өргөмжлөл гарджээ. Хятадын эртний их мэргэд Күнз, Сүнз, Мэнзийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулж нийтийн хүртээл болгосон тэрбээр саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номыг орчуулсан билээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж