Усан дотор шоо эвлүүлж дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Усан дотор шоо эвлүүлж дээд амжилт тогтоолоо

Гүржийн иргэн Вако Марчилашвили усан дотор Рубикийн зургаан шоог нэг минут, 44 секундын хугацаанд эвлүүлж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.

18 настай хүү Тбилисийн усан паркт Гиннесийн дээд амжилт бүртгэх комиссын төлөөлөгчдийн нүдэн дээр энэхүү амжилтыг тогтоосон бөгөөд  усанд, амьсгал авах боломжгүй нөхцөлд хамгийн олон шоог хамгийн богино хугацаанд эвлүүлснээрээ ийн бүртгэгдсэн байна. Түүнээс өмнө Америкийн иргэн Энтони Брукс усан дотор 78 секундийн дотор таван шоо эвлүүлж дээд амжилт тогтоож байжээ.

Дашрамд өгүүлэхэд, рубикийн шоог ердийн нөхцөлд хамгийн хурдан эвлүүлэх дээд амжилтыг 15 настай, Патрик Понс хэмээх америк хүү өнгөрсөн онд тогтоосон бөгөөд тэрбээр 4.69 секундэд эвлүүлж чадсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж