Ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдах, үрэвсэх, цаашлаад хорт хавдар үүсэхээс сэргийлэхэд байцаа тустайг судлаачид мэдэгдэв. Цэцэгт байцаа зэрэг ногоонд агуулагддаг, хавдраас сэргийлэх чадалтай I3C бодис байцаанд ч агуулагддаг болохыг тэд илрүүлжээ. Энэхүү бодис нь хүний биед үүсэж буй хавдрын эс, ходоодны өвчин үүсгэгч нян, үрэвслийг олж устгах үүрэгтэй уургийн нэгдлийг дэмждэг аж.
Судлаачдын өгүүлж буйгаар, байцааг хүнсэндээ хэрэглэх, цаашлаад хорт хавдраар өвдсөн, ходоодны шарх, үрэвсэлтэй хүмүүс эмчийн хяналтад байцаан дэглэм барих нь тустай аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ