Ирэх таван жилийн цаг агаарын таамгийг гаргалаа | News.MN

Ирэх таван жилийн цаг агаарын таамгийг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Ирэх таван жилийн цаг агаарын таамгийг гаргалаа

Ирэх таван жилийн цаг агаарын таамгийг гаргалаа

Францын шинжлэх ухааны үндэсний хүрээлэн Их Британийн Саутхемптоны их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран ирэх таван жилд цаг агаарын байдал ямар байх, дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх талаар судалгаа хийж, таамгаа гаргажээ.

Тэдний үзэж буйгаар, 2018–2022 онд олон жилийн дунджаас илүү халж, үер бууж, хөрс гулгах нь олширч магадгүй байна. Хүлэмжийн хийнээс үүдэлтэй дулаарал цаашид буурах янзгүй, эсрэгээрээ улам нэмэгдэх төлөвтэй гэнэ. Судлаачдын үзэж буйгаар, 2018 онд Европ, Зүүн Азийн бүсэд олон жилийн дунджаас илүү халсан бөгөөд энэ хэмжээгээр халах нь ирээдүйн таван жилд гайхахаар зүйл биш болох аж. Нөгөөтэйгүүр, дэлхий даяар цаашид их хэмжээний хур тунадас унах, түүнээс үүдэн хөрс гулгах, үер буух, өвөлдөө хэт хүйтрэх төлөв ажиглагдаж байна.

Судлаачид цаашид ирээдүйн таван жилийн цаг агаарын төлөвийг бүсчлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж