
Харин Луй Армстронгийн нэрэмжит талбайд Америкийн Рьян Харрисон, Хорватын Марин Чилич нар туллаа. 2009 оны US Open тэмцээний шилдэг наймд үлдэж байсан Чилич 19 настай залуу өрсөлдөгчөө туршлагаараа илүүрхэж, 6-2, 7-5, 7-6-аар хожиж, дараагийн шатанд шалгарсан байна.
Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд “Уимбльдон”-ы аварга, Чехийн теннисчин Петра Квитова, Румыны Александра Дулгерутай эхний шатанд таарсан. Дэлхийн чансааны 48-д бичигдээд буй Румын теннисчин энэ тоглолтод гэнэтийн сайн тоглолтыг гаргаж, 7-6, 6-3 харьцаатай хожлоо. Квитова өөрөө алдаа гаргаж, энэ тоглолтод 52 удаа шаардлагагүй алдаа гаргасан юм.
Өнгөрсөн жил финалд шалгарч байсан Вера Звонарева, Францын Стефани Фроэц Гаконтай эхний тоглолтоо хийсэн. Чансааны эрэмбээр асар зөрүүтэй хоёр теннисчний тулаан богинохон хугацаанд шийдэгдэж, 6-3, 6-0-ээр Оросын теннисчин хожсон байна.
Чансааны гурав дахь эгнээ хүртэл сайжирсан, ОХУ-ын теннисчин Мария Шарапова, Британийн Хидер Ватсоны эсрэг тун хангалтгүй тоглолт эхлүүлсэн байна. Дэлхийн чансааны 102-т бичигддэг Британи теннисчин эхний сетэд 6-3 харьцаатай хожиж үзэгчдийг шуугиулсан ч дараагийн сетээс Шарапова туршлага зааж, 7-5, 6-3-ын харьцаатай хожиж хоёдугаар шатанд шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн чансааны наймд бичигдсэн Францын Марион Бартоли, Оросын Александра Пановатай эхний тоглолтоо хийж, 7-5, 6-3 харьцаатай хожсон байна. Тэрбээр Америкийн Кристина МакХэйлтэй дараагийн шатанд тоглоно.
Өнгөрсөн зургадугаар сараас хойш ямар нэгэн тоглолт хийлгүй гэмтлээ эмчлүүлсэн Венус Уилльямс нутгийнхаа “Их дуулга”-д оролцож, эхний учраагаа давлаа. “Их дуулга”-ын цомыг долоон удаа авсан Америк теннисчин Оросын Вера Долонцтой тоглож, 6-4, 6-3 харьцаатай хожсон байна.
Эргээд эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэхэд тэмцээний таван удаагийн аварга Рожер Федерер Артур Эш талбайд Колумбын Сантяаго Жиралдотой тоглолоо. 2010 оны Австралийн нээлттэй тэмцээнээс хойш “Их дуулга”-ын цом гардаж амжаагүй байгаа Федерер 6-4, 6-3, 6-2-оор өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар шатанд шалгарлаа. Энэ ялалт нь агуу Федерерийг “Их дуулга”-ын бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан теннисчдийн жагсаалтын хоёрдугаар байрт орууллаа. Швейцарь теннисчин “Их дуулга”-ын тэмцээнд 224 ялалт байгуулсан бөгөөд рекорд эзэмшигч Жимми Коннорсоос есөн ялалт дутуу бичигдэж байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Guest 2011-08-30 203.159.104.91
unforced error – шаардлагагүй алдаа– orchuulga chini arai bolohgui l baina daa
Чансааны гурав дахь эгнээ хүртэл сайжирсан ОХУ-ын теннисчин Мария Шарапова–Sharapova-n ranking chansaa 4 temtseenii seed ni 3 yamaa yagaad gevel chansaanii 3-t baisan Kim Clister togloogui uchir
www.TERGUUN.net 2011-08-30 203.169.52.28
Та бvхэн шинээр нээлтээ хийж байгаа бvх киног эндээс үзэх боложмтой