Өвөр Монголын соёлын хамгийн том арга хэмжээ болох Тал нутгийн соёлын наадам саяхан болж өнгөрлөө.
Энэхүү наадамд ахмад уран бүтээлч Д.Билэгтийн зохиолоор залуу сэтгүүлч Заяагийн найруулсан “Өлгий” хэмээх жүжиг шалгаран оролцсон нь үзэгч сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Домгийн модон өлгийгөө эрж хайх сюжэтээр үйл явдлаа зангидсан энэхүү жүжигт бид дэргэд зүйлийнхээ үнэ цэнийг огоорч, дэлхийн чинад руу хараагаа талбисаар амьдралын утга учрыг сэхээрч амжилгүй төгсдөг гэсэн санааг дэвшүүлэн тавьжээ. Тал нутгийн соёлын наадам нь ардын язгуур урлагийн болон орчин үеийн урлагийн 30 гаруй төрлөөр тусгайлан сонгон шалгаруулалт явуулж шилдгүүдийг оролцуулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ