Нойргүйддэг хүмүүс илүү ганцаарддаг

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Нойргүйддэг хүмүүс илүү ганцаарддаг

Нойргүйддэг хүмүүс илүү ганцаарддаг

Нойр нь хулждаг, хангалттай унтаж амарч чаддаггүй хүмүүсийн олонх нь ганцаарддаг, хүмүүстэй харилцахаас зайлсхийх хандлагатайг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд онцолж байна.

Сайн дураараа туршилтад орсон залууст өөдөөс нь ирж буй танихгүй хүнтэй зөрөх үед сэтгэлд нь таагүй мэдрэмж төрж буй эсэхийг хэлэх даалгавар өгчээ. Хангалттай унтаж амарсан хүмүүс үл таних хүмүүстэй зөрөх, мэндлэх, тэдэн рүү инээмсэглэх үед ямар нэгэн таагүй мэдрэмж төрөөгүйг хэлж байсан бол нойргүйдэлд өртдөг хүмүүсийн хувьд яг эсрэгээрээ, хүмүүстэй харилцах хүсэлгүй байгаагаа ярьжээ. Туршилтын үеэр хүмүүсийн тархинд болж буй үйл явцыг судалсан эрдэмтэд “Нойргүйдсэн хүмүүс танихгүй хүнтэй, зарим тохиолдолд зүс таних нэгэнтэйгээ тааралдах үед хувийн орон зайд нь хэт халдсан мэт мэдрэмж төрж, харилцаанд орохоос зайлсхийх дохио тархинд ирж байсан” гэж онцолжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж