Сүн Ян дахин алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Сүн Ян дахин алтан медаль хүртлээ

Энэ сарын 19-нд усанд сэлэлтийн төрлөөр эхэлсэн Жакартын Азийн спортын их наадамд Хятад улсын тамирчин Сүн Ян эрэгтэй 200 метрийг 1 минут 45 секунд 43 долийн хугацаанд туулсан амжилтаар Алтан медалийн болзол хангалаа.

Тэрбээр өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмын эрэгтэй 400, 1500 метрийн чөлөөт сэлэлтийн алтан медалийг хүртэж байсан бөгөөд Азийн наадмын 200 метрт алтан медаль авснаар гурван төрлөөрх анхны алтан медалийн эзэн болжээ. Сүн Ян 2010, 2014 оны Гуанжөү, Инчеоны Азийн наадмаар эрэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөнгөн медаль авч байсан тамирчин юм.

  Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж