Газар хөдлөлт дахин болохгүй бүрэн зогссон гэж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт дахин болохгүй бүрэн зогссон гэж үзэж байна

Өмнөговь аймагт газар хөдөлсөн та­лаар бид өмнөх дугаартаа мэ­дээлж байсан. Харин энэ удаад тус айм­гийн Газар хөдлөлт бүртгэх стан­цын Инженер Т.Бэхбатаас да­раах тодруулгыг авсан юм.
   

-Одоогоор хохирлын  тоо хэмжээг гаргасан уу?

Албан ёсоор тоо хэмжээ нь гараагүй байгаа. Зарим нэг байшин барилгад цууралт үүссэн гэж байгаа ч энэ нь хуучин байсан цууралт уу, аль эсвэл газар хөдлөлтөөс үүссэн цууралт уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзэж байж мэдэгдэнэ.

-Газар хөдлөлт болсоны дараа болон одоогийн байдлаар иргэдийн сэтгэл санааны байдал хэр байна?

Тухайн үед иргэдийн сэтгэл санааны байдал хүндхэн байсан ч одоогоор иргэд тайв­ширч байгаа. Газар хөдлөлт дахин болохгүй, бүрэн зогссон гэж үзэж байгаа.

-Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчил­гээ хэр хүртээмжтэй ажилласан бэ?

Газар хөдлөлтийн үеэр ганц нэг хүний бие муудаж даралт нь ихэссэн гэх мэдээлэл байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай сайн хүргэсэн.

-Иргэдэд мэдээлэх талаасаа техник тоног төхөөрөмжийн  хувьд хэр дутагдалтай байдаг вэ?   

Газар хөдлөх талаар урьдчилж мэдээлэх боломж­гүй. Олон жилийн давтамжаар л тоо­цоолж болдог.  Харин бид нарын хувьд Газар хөдлөлтийн талаарх сургалтыг ч байнга зохион байгуулдаг.

Б.ЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж